Манай ресторан нь зочид буудлын нэг давхарт байрлах бөгөөд биллярд, ширээний хөл бөмбөг тоглож болох заал, өвөрмөц орчин, өнгөний дизайнтай, их хотын залуус тухлан суух таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн. Зочид буудлаар үйлчүүлэгчиддээ өглөөний цай, өдрийн хоолоор үйлчилнэ. Нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай ба 10 VIP өрөөтөй. Европ болон монгол хоол, зууш зооглон, хурим найр болон тэмдэглэлт ойн баярыг тэмдэглэх боломжтой. Мөн бизнес эрхлэгчдэд зориулсан тусгай өдрийн хоолоор үйлчилнэ. Долоо хоног бүрийн мягмар болон баасан гарагт амьд хөгжмийн тоглолттой. Та бүхэн Улаанбаатар хотынхоо хөгжил дэвшлийг харангаа цэнгэг агаарыг цээж дүүрэн амьсгалж халуун хоол зооглон, амтат коктейл ууж, хөнгөн хөгжмийн аянд найз нөхөд хамт олонтойгоо цагийг сайхан өнгөрүүлээрэй.