Дулаан алдагдал гэж юу вэ?
Энэ удаа дулаан алдагдал байр сууцны чинь хаагуур хамгийн их байдаг мөн өвлийн цагт хамгийн хэрэгцээт “ шүдний өвчин” халаалтын системийн талаарх мэдээллийг хүргэж байна. Ид өвлийн цагт хамгийн их яригддаг асуудал дулаан. “Дулаан байвал мянган лан” гэдэг. Гэхдээ дулаан, халаалт гэж ярихаасаа өмнө юун түрүүнд сууц, байрныхаа дулаан алдагдлыг багасгах, бууруулах тал дээр анхаарлаа хандуулаарай. Хэрвээ таны сууц дулаан алдаад байвал та хичнээн халаалтын систем, зуух тавиад нэмэргүй. Авч байгаа дулаан, байр сууцны чинь хаа нэг газраар орж ирж байгаа хүйтэн агаар 2 хүч тэнцэнэ гэсэн үг. Барилгын хамгийн их дулаан алддаг газрууд нь хаалга, цонх учир байр сууцаа дулаалахаас өмнө эхний ээлжинд цонх хаалганы дулаан алдагдлыг багасгах арга хэмжээг авч эхлээрэй. Хаалга цонхондоо жийргэвч хийх, хоорондын зайг чигжих гэх мэт гарын доорх материал ашиглан дулаан алдагдлыг багасгах боломжтой ба зөвхөн цонхыг дулаалснаар дулаан алдагдлыг 5-15%-иар багасгах боломжтой юм.