Инфрахийт гэж юу гэсэн үг вэ?: Инфрахийт (infraheat) гэдэг нь “инфра улаан туяа буюу дулаан” гэсэн утгатай бөгөөд энгийн нүдээр харж чадахгүй, инфра улаан туяаны энергийн дулааныг илэрхийлдэг үг юм.
Инфрахийт гэж юу гэсэн үг вэ?
Инфрахийт (infraheat) гэдэг нь “инфра улаан туяа буюу дулаан” гэсэн утгатай бөгөөд энгийн нүдээр харж чадахгүй, инфра улаан туяаны энергийн дулааныг илэрхийлдэг үг юм.
Энэ технологийн онцлог нь инфра улаан туяаг ашиглан объектуудыг шууд дулаанаар хангадаг бөгөөд энэхүү туяа нь агаараар дулаан энерги дамжуулж, өвлийн улиралд тав тухтай, дулаан орчныг бий болгодог.
Инфрахийтийн давуу тал нь жигд хэмээр халаах, хүний биед эерэг нөлөөлөл үзүүлэх, мөн агаарын чанарыг сайжруулах гэх мэт олон төрлийн давуу талуудтай байдаг.
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
Инфрахийт технологийг гэр ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл, эрүүл мэнд болон гоо сайхны салбар, хүнсний боловсруулалт, барилга байгууламжийн салбар зэрэгт өргөнөөр хэрэглэдэг.
Жишээлбэл: инфрахийтийн шалны халаалт, саун, хүнсний боловсруулалтын тоног төхөөрөмж, барилгын материалын хатаалт, бэхлэх системүүд зэрэг багтдаг.
Инфрахийтийн(infraheat) давуу талууд юу вэ?
Дулааны үр ашиг өндөр: Инфрахийт төхөөрөмж нь дулааны эффектив шилжүүлэг хийх боломжтой бөгөөд, дулааны энергийг шууд тодорхой объектод шилжүүлдэг. Энэ нь хэрэглэгчдэд дулаан тав тухтай орчин бий болгож өгдөг.
Энергийн хэмнэлт: Инфрахийтийн халаалт нь уламжлалт халаалтын системүүдтэй харьцуулахад энергийн зарцуулалт илүү бага байдаг бөгөөд дулааны энергийг тэгш хуваарилж чаддаг.
Эрүүл мэндэд ээлтэй: Инфрахийтийн халаалт нь цусны эргэлт, цистит, үе мөчний өвчин, хоолой өвдөлт, эмэгтэйчүүдийн өвчлөл, түрүү булчирхайн өвчлөл, төрсний дараах гам барилт, ханиад томуу, үрэвсэлт өвчнүүд гэх мэт асар олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна өвчлөлийн үед ч эмчилгээ болдог ач тустай.
Чанартай: инфрахийт төхөөрөмж нь “-40с-50с”- хэмийн хүйтэн, цаг агаарын нөхцөлд тэсвэртэй, бат бөх, чанартай төхөөрөмж юм.
Агаарын бохирдол бууруулах: Инфрахийт систем нь уламжлалт халаалтын системүүд шиг агаарын бохирдол үүсгэдэггүй, учир нь шатах, түлэгдэх материалаар хийгддэггүй, инфра улаан туяагаар халаадаг систем юм.
Тиймээс ашиглах явцад гал түймрийн аюулаас айх шаардлагагүй амар тайван ашиглах боломжтой.
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
Инфрахийт(infraheat) нь ямар өвчлөлтөөс урьдчилан сэргийлдэг бэ?
Хавдар: Инфрахийт улаан туяаг хавдрын эмчилгээний нэг хэсэг болгон ашигладаг. Инфрахийтийн улаан туяа нь хавдрын эсүүдийг устгадаг. Мөн бүх төрлийн үрэвсэлтэй тэмцдэг учир нь инфрахийтийн улаан туяаны энерги нь бие махбодын гүнд нэвтэрч үрэвслийг бууруулдаг.
Бөөрний Үйл Ажиллагаа: Инфрахийтээс ялгарах улаан туяаны дулаан энерги нь бөөрний үйл ажиллагааг сайжруулж, бие махбодоос хорт бодисуудыг маш үр дүнтэй хөөн гадагшлуулдаг.
Үе Мөчний Өвчлөлтүүд: Инфрахийтийн улаан туяа нь бүх төрлийн үе мөчний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна өвчлөлийн үед эдгэрэлтийг түргэсгэдэг.
Инфрахийтийн улаан туяа нь таны биед хуримтлагдсан үрэвслийг дарж, инфрахийтийн дулаан энерги нь үе мөчийг дулаацуулж, өвдөлтөөс ангижруулах болно.
Цусны Эргэлтийг Сайжруулах: Инфрахийтээс ялгарах дулаан энерги нь цусны эргэлтийг дэмжиж, бодисын солилцоог сайжруулж, дархлааны эсийг нэмэгдүүлдэг.
Стресс ба Зүрх Судасны Өвчлөлүүд: Инфрахийт нь бие махбодыг зөөлөн байдлаар дулаацуулж, стресс бууруулахад тусалдаг. Мөн зүрх судасны өвчлөлтүүдэд эерэг нөлөөлөл үзүүлдэг. Мөн инфрахийтээс ялгаран гарах дулаан энерги нь зүрх судасны системийг тайвшруулахад нөлөөлдөг.
Тархины Үйл Ажиллагааг Дэмжих: Зарим судалгаагаар инфрахийтийн дулаан нь тархины үйл ажиллагааг сайжруулж, сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг байна.
Инфрахийтийг(infraheat) ямар бүтээгдэхүүн хийхэд ашигладаг вэ?
Гэр ахуйн хэрэглээний төхөөрөмжүүд: Инфрахийтийн халаалтын элементүүд нь гэр ахуйн хэрэглээний зориулалттай хэд хэдэн төхөөрөмжүүдэд ашиглагддаг. Үүнд: шалны халаагуур, электрон халаагч, ус буцалгагч, саун зэрэг багтдаг.
Үйлдвэрийн процесс: Инфрахийт нь үйлдвэрийн процесст ашиглагддаг, тухайлбал: хүнсний боловсруулалт, хүнсний бүтээгдэхүүний пластик, хуванцар савыг хатаах, бэхлэх, хоргүйжүүлэх гэх мэт зориулалтаар ашиглагддаг.
Хүнсний боловсруулалт: Инфрахийт технологийг мах, жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэрэг бүтээгдэхүүнийг хатаах, хуурайшуулах болон ариутгахад ашигладаг. Энэ нь хүнсний аюулгүй байдлыг нэмэгдүүлж, хадгалалтын хугацааг уртасгадаг.
Барилгын материалын үйлдвэрлэл: Инфрахийт технологийг зуурмаг хатаах, төмөр бетоны элементүүдийг бэхжүүлэх, шилэн материалыг боловсруулахад ашигладаг. Энэ нь барилгын материалыг чанартай, удаан эдэлгээтэй болгодог.
Эрүүл мэнд ба гоо сайхны салбар: Инфрахийтийг саун, туяа эмчилгээний төхөөрөмжүүд, үрэвсэл дарах эмчилгээ, хавдрын эмчилгээний төхөөрөмжүүд, биеийн тамирын төхөөрөмжүүд, арьс арчилгааны төхөөрөмжүүд гэх мэт эмнэлэг, эрүүл мэнд, гоо сайхны салбаруудад өргөнөөр ашигладаг.