Ханиад эмчлэх энгийн аргууд: “Ханиад” гэдэг нь амьсгалын замын дээд хэсгийг хамарсан вирусээр үүсгэгддэг халдварт өвчний нэг юм. Энэ өвчин нь хамар, хоолой, амны хөндийд үрэвсэл үүсгэх замаар илэрдэг.
Өвчний үеийн шинж тэмдгүүдэд: толгой өвдөлт, хоолойн өвдөлт, ханиалгах, зэрэг шинж тэмдгүүд багтдаг.
Ханиад гэж юу бэ?
“Ханиад” гэдэг нь амьсгалын замын дээд хэсгийг хамарсан вирусээр үүсгэгддэг халдварт өвчний нэг юм. Энэ өвчин нь хамар, хоолой, амны хөндийд үрэвсэл үүсгэх замаар илэрдэг. Өвчний үеийн шинж тэмдгүүдэд: толгой өвдөлт, хоолойн өвдөлт, ханиалгах, зэрэг шинж тэмдгүүд багтдаг.
“Томуу” гэдэг нь илүү хүнд хэлбэрийн шинж тэмдэгтэй амьсгалын замын халдварт өвчин бөгөөд инфлюэнца вирусийн бүлгээс үүсгэгдэж, ханиаднаас илүү хүчтэй байдлаар хүний биед нөлөөлдөг. Үүнд:
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
Өндөр халуурах, дотор муухайрах, эрч хүч унах, толгой өвдөх, гүйлгэх, бие зарайх, хөлрөх, хоолой идээлэх, хамрын хөндий үрэвсэх, дархлаа унах зэрэг шинж тэмдгүүд илэгдэг.
Томуугийн вирус нь амьсгалын замын бусад хэсгийг ч хамарч, нурууны өвчин, бронхит, хүнд хэлбэрийн пневмони зэрэг ноцтой үр дагаврыг дагуулдаг.
Ханиад болон томуу гэсэн хоёр өвчин нь тархац, халдварлах арга замаараа адилхан ч, томуугийн улмаас үүсэх эрсдэл, шинж тэмдэг, хугацаа нь илүү хүнд байдаг.
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
Ханиадны шинж тэмдгүүд
Ханиад хүрсэн үед дараах шинж тэмдгүүд ихэвчлэн илэрдэг:
Халуурах: Энэ нь хамгийн түгээмэл шинж тэмдэг бөгөөд биеийн температур нэмэгдэж, халуурч эхэлдэг.
Хоолой өвдөх, ханиалгах: Ханиадтай холбоотой вирусүүд нь хоолойн эргэн тойронд үрэвсэл үүсгэж, хоолой өвдөх, ханиалгах шинж тэмдэг үүсгэдэг.
Хамар битүүрэх: Амьсгалын замын дээд хэсэгт үрэвсэл үүсэхэд хамар битүүрэх шинж тэмдэг үүсдэг.
Нус гоожих: Ханиадны үед нус гоожих нь элбэг байдаг. Энэ нь биеийн эмгэг үүсгэгч вирустэй тэмцэж байгаа механизмын нэг хэсэг юм.
Толгой өвдөх: Ханиад хүрсэн үед хэт их ханиалгах, нус гоожих зэрэг үрэвслүүдээс болж толгой өвдөлт үүсдэг.
Ядаргаа, эрч хүчгүй байдал: Вирусийн халдвар бие махбодын энергийг их хэмжээгээр зарцуулдаг бөгөөд ингэснээр хүнд эрч хүчгүй мэдрэмж төрдөг.
Нуруу болон биеийн бусад хэсгийн өвдөлт: Зарим тохиолдолд ханиад хүрэхэд нуруу, биеийн бусад хэсгийн өвдөлт мэдрэгдэж болзошгүй.
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
Ханиад эмчлэх энгийн аргууд
1.Инфрахийт шалны халаагуурын систем нь инфра улаан туяагаар гэр доторх агаарыг хөлийн улнаас дээш чиглэлээр халаадаг тул цусны эргэлт, дархлалын системийг дэмжиж, Монгол орны эрс тэс хүйтэн цаг ханиад, томуугүй, тав тухтай даван гарахад тусалдаг.
Мөн инфра улаан туяа нь ихэвчлэн эмнэлгийн туяа эмчилгээ болон туяа эмчилгээний тоног төхөөрөмжид ашиглагддаг бөгөөд үрэвсэл дарах үйлчилгээтэй байдаг.
Инфра улаан туяа нь ханиад, томуу, үе мөч, нуруу, бөөр, уушгины өвчнүүд, төрсний дараах гам барилт болон бусад үрэвсэлт өвчнүүдэд эмчилгээ болдог.
2.Хий ханиалга ихтэй ханиаданд зөгийн балтай бүлээн ус маш сайн байдаг. Учир нь зөгийн бал ханиалга дарах үйлчилгээтэй байдаг бөгөөд зөгийн бал, лимоны шүүс, байхуу цай зэргийг бүлээн усанд найруулаад унтахын өмнө уувал ханиалгыг маш сайн дардаг үйлчилгээтэй.
3. Хамрын ханиад хүрсэн үед нус гоожих маш хэцүү байдаг. Энэ үед хамар, хоолойгоо давс болон соодны уусмалаар зайлах нь хамар доторх бактерийг устгаж нус гоожилтыг зогсоох үйлчилгээтэй байдаг.
Гэхдээ найруулсан давс болон соодны уусмалаа олон дахин ашиглахгүй байхыг зөвлөж байна. Энэ нь эсрэгээрээ бактерийн үржихэд таатай нөхцөл болдог.
4. Өрөө тасалгаандаа заавал агаар оруулаарай. Ханиад хүрсэн үед цэвэр агаар маш чухал байдаг. Агааржуулах үедээ түр өөр өрөөнд орохыг зөвлөж байна.
5. Зөв хооллох. Ханиад хүрсэн үед тахиа болон загасны шөл, шинэхэн жимс, ногоо идэх нь тустай. Хэрвээ таны хоолой хөндүүрлээд юм залгихад хүндрэлтэй байгаа бол жимс ногооны шинэхэн шүүс уугаарай.
Хүйтэн ус уух, хүйтэн салат идэх зэргээс ханиад эдгэрэх үе хүртэл түр татгалзахыг хүсэж байна.
6. Ханиад хүрсэн үед дархлаа дэмжих витамин нэмэлтээр ууж хэвшээрэй. Нэмэлт витамин ууснаар ханиадны эдгэрэлтийг дэмжиж өгдөг. Үүнд: Цайр, С витамин, В витамин зэрэг багтдаг.
Цайр: Цайр нь үрэвсэл дарах үйлчилгээтэй байдаг тул хоолой болон хамрын хөндий үрэвсэж идээлэх, нүүр батгаших зэрэг үрэвслийг дарах үйлчилгээтэй байдаг.
С витамин: С витамин нь дархлаа дэмжих, арьсны өнгө сэргээх үйлчилгээтэй байдаг.
В витамин: В витамин нь ядаргаа тайлах, цусны эргэлт хурдасгах, үс уналт багсгах зэрэг олон төрлийн давуу талуудтай байдаг.