Монгол гэрийн халаагуур: Монгол гэр нь байгалийн нөхцөл, улирлын өөрчлөлтөд маш сайн нийцдэг уламжлалт амьдралын сууц юм. Гэрийг халаах болон дулаан хадгалдаг систем улирлын өөрчлөлтөд зохицсон онцлог шинж чанартай байдаг.
Монгол гэрийн бүтэц
Монгол гэр нь Монголын уламжлалт амьдралын хэв маягийг шингээсэн сууц бөгөөд дэлхийд “юрт” гэдэг нэршлээр танигдсан байдаг. Монгол гэрийн бүтэц нь байгалийн нөхцөлд тохиромжтой байхаас гадна нүүдэл суудал хийхэд хялбархан зөөвөрлөх боложмтой загвараар бүтээгдсэн байдаг.
Монгол гэрийн бүтэц нь дараах үндсэн хэсгүүдээс бүрддэг:
1. Хана, туурга
Монгол гэрийн хана нь ихэвчлэн модон материалаар хийгддэг ба сүлжмэл хэлбэртэй байдаг. Учир нь эвхэж, зөөвөрлөх боломжтойгоос гадна дугуй хэлбэрт хувиргах боломжтой байдаг. Мөн гэр доторх орон зайг тодорхойлдог.
2. Тооно
Тооно нь гэрийн орой дээр байрладаг бөгөөд гэрт нарны гэрлийг оруулж, агаарын солилцоо хийх үүргийг гүйцэтгэдэг. Мөн тооно нь гэр доторх дулааны алдагдлыг багасгадаг.
3. Багана болон унь
Багана болон унь нь Монгол гэрийн гол тулгуур нь болдог. Мөн тоонотой холбогдсоноор Монгол гэрийн тогтвортой байдлыг хадгалдаг. Мөн хүчтэй салхи, бороо, цасан шуурга орох үед нурах аюулаас хамгаалдаг.
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
4. Дээвэр болон их бие
Дээвэр болон их бие нь эсгийгээр хучигдсан байдаг ба Монголын цаг агаарын нөхцөлд тохиромжтой, дулаан хадгалах болон тусгаарлах үүргийг гүйцэтгэдэг.
5. Хаалга
Монгол гэрийн хаалга нь ихэвчлэн зүүн зүг рүү харсан байрлалаар угсрагддаг бөгөөд тооно, баганатай ижилхэн модон материалаар хийгдсэн байдаг.
Монгол гэрийн халаалтын сул талууд
Монгол гэр нь байгалийн нөхцөл, улирлын өөрчлөлтөд маш сайн нийцдэг уламжлалт сууц бөгөөд гэрийг халаах болон дулаан хадгалдаг систем нь дараах үндсэн хэсгүүдээс бүрддэг.
Зуух
Монгол гэрийн дулааны гол эх үүсвэр нь зуух байдаг бөгөөд нүүрс, мод болон бусад шатах боломжтой материалыг шатааж, гэрийг халаадаг. Мөн зуух нь гэрийн төвд хэсэгт байрладаг ба дулаан энергийг гэрийн төв хэсгээс гадагш чиглэлээр тэгш хуваарилан халаадаг.
Гэвч зууханд нүүрс мод түлж гэрийг халаах нь хэд хэдэн сөрөг талуудтай байдаг. Үүнд:
Сөрөг тал
Агаарын Бохирдол: Мод, нүүрс түлэх явцад үүсдэг утаа нь агаарын чанарыг муутгаж, агаарын бохирдолд үүсгэдэг. Энэ нь гэр бүл, тэр дундаа хүүхдүүдийн амьсгалын замын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Гал түймэр ба гэмтэл бэртэл: Зууханд гал түлэх явцад үнс, нурам унах, гал алдах зэрэг гал түймрийн аюул үүсэх магадлалтай бөгөөд халуун зуух руу унаж түлэгдэх бэртэх эрсдэл өндөр байдаг.
Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй: Шатсан нүүрсний утаа нь амьсгалын замын үрэвсэлт өвчин үүсгэхээс гадна хэт халсан зуухний элч нүдэнд өөхлөлт үүсгэдэг. Мөн маш их үнс тортог үүсгэдэг тул арьсны нүх сүвийг бөглөж арьсны үрэвсэлт өвчний эх үндэс болдог.
Хурц хүхэрлэг үнэр: Нүүрс шатах явцдаа хурц хүхэрлэг өмхий үнэр ялгаруулдаг тул гэрийн тавилга, хувцас, үс гэх мэт хэрэглээний бүх зүйлд шингэж, тав тухгүй мэдрэмж төрүүлдэг.
Цахилгаан халаагуур
Цахилгаан халаагуур нь орчин үеийн байшин, барилгуудад түгээмэл хэрэглэгддэг халаалтын системийн нэг төрөл юм. Өвлийн улиралд цахилгаан халаагуур нь гэрийн дотоод орчныг дулаан байлгах зориулалттай бүтээгдэхүүн юм.
Сөрөг талууд
Цахилгаан зарцуулалт: Цахилгаан зарцуулалт ихтэй тул цахилгааны төлбөр өндөр гардаг.
Галын аюултай: Цахилгаан халаагуур нь халаалтын градусыг тохируулах боломжгүй байдаг тул хэт их халснаар гал түймэр гарах аюултай байдаг.
Хэт хуурайшилт: Цахилгаан халаагуур нь агаарын чийгийг сордог тул маш их хуурайшилт үүсгэдэг. Үүний улмаас хумс, үс хугарч гэмтэх, арьс хуурайших зэрэг сөрөг нөлөөллүүд үүсдэг.
Эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй: Цахилгаан халаагуур нь хэт их хуурайшилт үүсгэдэг тул уушгийг их хэмжээгээр гэмтээхээс гадна арьс, үсийг хэт хуурайшуулж дархлааны системд нөлөөлдөг.
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
Монгол гэрийн халаалтын шинэ технологи
Инфрахийт шалны халаалтын систем
Инфрахийт шалны халаалтын систем нь орчин үеийн шинэ технологийн нэг бөгөөд бусад халаалтын системүүдтэй харьцуулахад дулааны тэгш хуваарилалттай, инфра улаан туяагаар халаадаг систем юм.
Мөн цахилгаан зарцуулалт бага, эрүүл мэндэд ээлтэй, дулааны хэмжээг тохируулах тохируулагчтай, галын аюулын хамгаалалттай, тогтмол хэмээр халдаг гэх мэтчилэн маш олон давуу талуудаас бүрдсэн орчин үеийн төгс шийдэл юм.
Ялгарах онцлогууд
Цахилгааны зарцуулалт: Инфрахийт шалны халаалтын систем нь инфра улаан туяагаар халаадаг тул цахилгаан зарцуулалт маш бага байхаас гадна бусад халаалтын системүүдтэй харьцуулахад хуурайшилт үүсгэдэггүй. Мөн эвгүй үнэр ялгаруулдаггүй.
Байгальд ээлтэй: Инфрахийт шалны халаалтын систем нь инфра улаан туяагаар шалан доороос дээш гэсэн чиглэлээр жигд дулаан хэмээр халаадаг тул байгальд ээлтэй, хог хаягдал үүсгэдэггүй халаалтын систем юм.
Эрүүл Мэндэд Ээлтэй: Инфра улаан туяанаас ялгарч буй дулаан энерги нь үрэвсэл дарах үйлчилгээтэй тул эмнэлгийн туяан эмчилгээ болон төхөөрөмжүүд, хүнсний үйлдвэрлэлийн ариутгагч төхөөрөмжүүдэд голчлон ашиглагддаг.
Мөн инфра улаан туяа нь уушгины өвчлөл, үе мөч, зүрх судас, нурууны өвчлөл, төрсний дараах гам барилт, гэдэс дүүрэлт гэх мэт олон төрлийн өвчлөлтүүдэд ач тустай бүтээгдэхүүн юм.
Суурилуулалт: Инфрахийт шалны халаагуур нь Монгол гэр, зуслангийн байшин, хаус, хотхон, орон сууц гэх мэт бүх салбаруудад суурилуулах боломжтой систем юм.
Аюулгүй байдал: Инфрахийт шалны халаагуурын систем нь дулааны их болон бага, градус тааруулагчтай тул гал гарах эрсдэлээс 100% урьдчилан сэргийлэхээс гадна хүйтний улиралд хоолой өвдөлт, ханиад томуунаас ч мөн 100% хамгаалдаг.