Шалны халаалт ашиглах 10 шалтгаан: Шалны халаалтын систем гэдэг нь орон сууц, цэцэрлэг, сургууль, Монгол гэр, байшин, хаус гэх мэт байгууламжуудыг шалнаас нь халааж, дулаан энергийг тэгш хуваарилан дороос дээшлэх замаар өрөөг халаадаг төхөөрөмж юм.
Шалны халаалтын системийг дотор нь хэд ангилдаг вэ?
Шалны халаалтын систем нь дотроо 3 төрөл байдаг бөгөөд үүнд: Ус\тосон шалны халаалтын систем, цахилгаан шалны халаагуурын систем, инфрахийт улаан туяаны шалны халаагуурын систем зэрэг багтдаг.
Шалны халаалтын систем нь газ, цахилгаан, нарны энерги болон бусад энергийн эх үүсвэрийг ашиглан ажилладаг бөгөөд эдгээр системүүд нь өвлийн улиралд барилга байгууламжийг дулаан байлгахад зориулагдсан байдаг.
Шалны халаалтын системийг сонгохдоо хэд хэдэн талуудыг харгалзан сонголт хийх хэрэгтэй байдаг.
Үүнд: тухайн орон зай дахь дулаан энергийн тархалт хурдан бөгөөд сайн байх, жигд хэмээр халаах, галын аюулгүй байдлын хамгаалалттай байх, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх, ар гэрийн санхүүд хүндрэл учруулахгүй байх зэрэг багтдаг.
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
Ус\тосон шалны халаалтын систем: Ус\тосон шалны халаалтын системийг ихэвчлэн БНСУ-д өргөнөөр ашигладаг бөгөөд Монгол орны эрс тэс хүйтэн цаг уурт тохиромжгүй байдаг. Энэхүү шалны халаагуур нь -20-30 хэмийн хүйтнийг тэсвэрлэдэггүй бөгөөд хөлдөх, хагарах зэрэг эрсдэл үүсдэг.
Цахилгаан шалны халаалтын систем: Цахилгаан шалны халаалтын систем нь цахилгаан зарцуулалт маш өндөр байхаас гадна гал гарах, хэт их халах, жигд бус хэмээр халаах, эвгүй үнэр гарах, эрүүл мэндэд асуудал үүсгэх, өрөөний дотоод агаарыг хэт хуурайшуулах зэрэг сөрөг нөлөө ихтэй байдаг.
Мөн цахилгааны төлбөр өндөр гарах эрсдэлтэй байдаг.
Инфрахийт шалны халаалтын систем: Инфрахийт шалны халаалтын систем нь БНСУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд инфра улаан туяагаар өрөөг халаадаг. Тус шалны халаагуур нь -40-50 хэмийн хүйтэнд тэсвэртэй тул Монгол орны цаг агаарын нөхцөлд тун тохиромжтой байдаг.
Мөн галын хамгаалалттай бөгөөд өрөөг жигд хэмээр дороос дээшлэх замаар халаадаг. Инфра улаан туяа нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдгээс гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Үүнд: уушги, бөөрний үрэвсэл, үе мөч, нурууны өвчин, төрсний дараах гам барилт зэрэгт асар их ач тустай байдаг.
Мөн цахилгаан зарцуулалт бага тул гэр бүлийн санхүүд сөрөг нөлөө үзүүлдэггүй.
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
Шалны халаалт ашиглах давуу талууд юу вэ?
1.Тэгш дулаан тархалт: Шалны халаалтын систем нь тухайн байгууламжийн доод хэсгээс эхлэн өрөөг тэгш хэмээр халаадаг тул хэрэглэгчдэд тав тухтай мэдрэмж төрүүлэхээс гадна өвлийн улиралд хоолойн өвдөлт, ханиад, цистит, бөөр, нуруу, үе мөчний өвчлөлтөөс 100% хамгаалдаг.
2.Эрүүл мэндэд ээлтэй: Шалны халаалт нь агаарын урсгалыг багасгадаг тул тоос, шороотой холбоотой бусад агаарын бохирдлыг устгаж, олон төрлийн харшлын өвчин зэрэг амьсгалын замын өвчлөлтийг бууруулдаг.
3.Байгаль орчинд ээлтэй: Шалны халаалтын систем нь төрлөөсөө хамааран цахилгаан зарцуулалт бага байдаг тул, нүүрс, мод түлснээс илүү хэмнэлттэй байдаг. Мөн Монгол гэр, байшин, хаус зэрэг хүссэн хувийн хэвшилдээ суурилуулах боломжтой бөгөөд агаарын бохирдлоос урьдчилан сэргийлдэг.
4.Энергийн хэмнэлт ба дулаан тохируулагч: Шалны халаалтын систем нь хэрэглэгчдэд зориулагдсан дулаан тохируулагчтай байдаг бөгөөд хэрэглэгч бүр өөрийн хүссэн дулааны хэмжүүрийг өөрөө удирдах боломжтой. Мөн тэгш дулаан тархалт нь энергийн зарцуулалтыг бууруулж, гэр ахуйн зардлыг багасгадаг.
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
5.Өрөөний зохион байгуулалт: Пийшин, зуух эсвэл паар зэрэг системүүдийн адил том төхөөрөмж шаардлагагүй байдаг тул тавилга болон өрөөний зохион байгуулалтыг илүү чөлөөтэй төлөвлөх боломжтой.
6.Засвар үйлчилгээний зардал бага: Хэрэв зөв суурилуулсан бол шалны халаалтын систем нь бусад төрлийн халаалтын системүүдтэй харьцуулахад засвар үйлчилгээний шаардлага бага байдаг.
7.Нойргүйдлийг багасгах: Шалны халаалтын систем нь төрлөөсөө хамааран тав тухтай орчин үүсгэж өвлийн хүйтэн улиралд нуруу, бөөрнөөс зөөлөн, дулаан энергиэр төөнөснөөр алжаал тайлж, нойрны чанарыг сайжруулж, нойргүйдэх өвчлөлтөөс урьдчилан сэргийлдэг.
8.Үе мөчний өвчлөл: Монгол орны хүйтэн, тогтворгүй, эрс тэс цаг агаараас болж Монгол улсын хүн амын 70% орчим нь үе мөчний өвчлөлтөд өртдөг гэсэн судалгаа байдаг. Үүнээс урьдчилан сэргийлэх олон арга байдаг бол тэдгээрийн нэг нь шалны халаагуурын систем юм.
Ялангуяа инфра шалны халаалтын систем нь эрүүл мэндэд асар их ач тустай тул таны хамгийн зөв сонголт болно.
9.Стресс, Зүрх Судасны Өвчлөлтүүд: Шалны халаагуурын төрлүүд дундаас инфрахийт шалны халаалт нь бие махбодыг зөөлөн байдлаар дулаацуулж, стресс бууруулахад тусалдаг. Мөн зүрх судасны өвчлөлтүүдэд эерэг нөлөөлөл үзүүлдэг.
Мөн инфрахийтээс ялгаран гарах дулаан энерги нь зүрх судасны системийг тайвшруулахад нөлөөлдөг.
10.Тархины Үйл Ажиллагааг Дэмжих: Зарим судалгаагаар инфрахийт шалны халаалтын системийн дулаан энерги нь тархины үйл ажиллагааг сайжруулж, сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг гэсэн байна.