Үе мөчний үрэвсэл дарах 6 арга: Үе мөчний үрэвсэл дарах төрөл бүрийн аргууд байдаг бөгөөд эдгээр нь өвчний шинж тэмдгүүдийг багасгах, өвчтөний амьдралын чанарыг сайжруулахад чиглэгддэг.
Үе мөчний үрэвсэл үүсгэгч хүчин зүйлүүд юу вэ?
Үе мөчний үрэвсэл үүсгэгч хүчин зүйлс нь нэлээд олон төрөл байдаг бөгөөд эдгээр нь дараах байдлаар ангилах боломжтой. Үүнд:
Биологийн хүчин зүйлс:
- Насжилт: Нас ахих тусам, үе мөчний бүтэц байгалийн элэгдэлд орж, үрэвсэл үүсгэдэг.
- Удамшил: Зарим тохиолдолд үе мөчний өвчнүүд нь генетикийн хүчин зүйлсээс шалтгаалан удамшдаг.
Амьдралын хэв маягийн хүчин зүйлс:
- Дасгал хөдөлгөөний дутмагшил: Хангалттай дасгал хөдөлгөөн хийхгүй байх нь үе мөчний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлж, үрэвсэл үүсгэдэг.
- Хэт их эсвэл буруу дасгал хөдөлгөөн: Хэт их дасгал хөдөлгөөн хийх нь үе мөч дээр дарамт үзүүлж, үрэвсэл үүсгэх боломжтой байдаг. Энэ тохиолдол нь ихэвчлэн биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст хамаардаг.
Механик хүчин зүйлс:
- Гэмтэл: Унах, цохих, мөргөх байдлаар үе мөчөө гэмтээж, бэртээсэн тохиолдолд энэ нь үе мөчний үрэвсэл үүсгэгч хүчин зүйл болдог.
- Дарамт: Үе мөчинд тогтмол их хэмжээний дарамт үзүүлэх ажил, мэргэжил(хүнд зүйл өргөх гэх мэт) эсвэл спорт зэрэг нь үе мөчний үрэвсэл үүсгэх хүчин зүйл болдог.
Хооллолтын хүчин зүйлс:
- Буруу хооллолт: Хүнсний дутмагшилын нөлөөлөл. жишээ нь кальци, фосфор, D витамины хангалтгүй хэрэглээ нь үе мөчний эрүүл мэндэд муу нөлөө үзүүлж, үрэвсэл үүсгэдэг.
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
Өвчлөлтийн хүчин зүйлс:
- Өвчлөлт: Ревматоид артрит, подагра зэрэг өвчлөлтүүд нь үе мөчний үрэвсэл үүсгэгч хүчин зүйлүүдийн нэгд тооцогддог.
Биеийн дулаан алдалт ба даарах:
Үе мөчөөр даарах: Биеийн дулаанаа алдаж, өвдөг, хөл, гар, нуруу гэх мэт үе мөчөөрөө их хэмжээгээр даарах мэдрэмжийг тогтмол мэдрэх нь үе мөчний үрэвсэл үүсгэдэг.
Үе мөчний царцалт: Амьдрах орчин тогтмол хүйтэн байх нь үе мөчинд царцалт үүсгэж маш хурдан хугацаанд үе мөчийг үрэвсүүлдэг, мөн үе мөчний үрэвслийг дахин сэдрээх аюултай байдаг.
Үе мөчний үрэвсэл дарах аргууд юу вэ?
Үе мөчний үрэвсэл дарах төрөл бүрийн аргууд байдаг бөгөөд эдгээр нь өвчний шинж тэмдгүүдийг багасгах, өвчтөний амьдралын чанарыг сайжруулахад чиглэгддэг. Үүнд:
Эмчилгээний Дасгал
Физикал тэнхлэг: Өдөр бүр 30-40 минут алхах гэх мэт тодорхой дасгал хөдөлгөөн хийх нь үе мөчийг халааж, хүч чадлыг сайжруулж, жингийн илүүдлийг багасгаж, үрэвслийг бууруулдаг.
Хөнгөн аэробик дасгал: Хөнгөн аэробик дасгал нь зүрх судасны эрүүл мэнд, энергийн түвшнийг сайжруулж, үе мөчний үрэвслийн шинж тэмдгүүдийг бууруулж, амьдралын идэвхийг дээшлүүлдэг.
Тэжээллэг хоол хүнс
Үрэвслийг багасгах хоол хүнс: Omega-3- ын орц найрлагатай тослог бүтээгдэхүүн(бүх төрлийн загас), жимс жимсгэнэ, уураглаг бүтээгдэхүүн(мах, махан бүтээгдэхүүн), D- витамины орц найрлагатай бүтээгдэхүүн(загас, хонь, үхрийн элэг)гэх мэт тэжээллэг хүнсээр хооллох хэрэгтэй.
Мөн ундаа, кофейн, алкоголь зэрэг нь үе мөчний үрэвслийг улам бүр хурцдуулж болзошгүй тул эдгээрээс татгалзахыг зөвлөж байна.
СОЛОНГОС ТЕХНОЛОГИОР ТУСГАЙЛАН ҮЙЛДВЭРЛЭСЭН ШАЛНЫ ХАЛААЛТ
Эмчилгээний Арга Хэмжээ
Үрэвслийг багасгах эм: Нонстероид, (NSAIDs), зэрэг үрэвсэл багасгагч эмүүдийг хэрэглэж болно.
Кортикостероид: Хүчтэй үрэвсэл багасгагч бөгөөд үе мөчний үрэвслийг дарахад ашиглагддаг.
Үрэвсэл дарах тариа: Үрэвсэл дарах тариаг үрэвслийн зэргээс хамаарч 3- аас 6- сарын зайтай, эмчийн үзлэг, зөвшөөрлийн дагуу тариулах шаардлагатай бөгөөд тариулсан тохиолдолд үе мөчнөөс их хэмжээний дааралт мэдрэгддэг тул дулаан орчин үүсгэх, гам барих шаардлагатай.
Гам: Гамыг маш сайн барих хэрэгтэй бөгөөд гам бариагүй тохиолдолд үрэвслийн эдгэрэлт удаашрах магадлалтайг анхаарах хэрэгтэй.
Амралт ба жин
- Амралт: Үе мөч дээр дарамт үзүүлэх үйл ажиллагаануудаас зайлсхийх, хангалттай амрах.
- Жингийн удирдлага: Илүүдэл жин нь үе мөч дээрх даралтыг нэмэгдүүлдэг тул жингээ хасах болон хянаж байхыг зөвлөж байна.
Үе мөчний Хамгаалалт
Үе мөчийг хамгаалах хэрэгсэл: Үе мөчийг хамгаалахын тулд зориулалтын төхөөрөмж, бэхлэгч зэргийг ашиглахыг зөвлөж байна.
Тогтмол дулаан хадгалалт
Шалны халаалтын систем: Үе мөчийг үргэлж дулаан байлгах, болон биеийн дулааныг хадгалах, эмчилгээ болон мэс ажилбарын дараа гам барих зэрэгт шалны халаалтын систем хамгийн тохиромжтой эмчилгээ болдог.
Мөн үе мөчний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд эдгэрэлтийг түргэсгэх, эдгэсэн тохиолдолд дахин өвчлүүлэхгүй байхад тусалдаг.
Инфрахийт шалны халаалт: Инфрахийт шалны халаалтын систем нь инфра улаан туяагаар халаадаг бөгөөд үе мөчний үрэвсэлт өвчлөлтүүдэд маш сайн эмчилгээ болдог. Инфра улаан туяа нь бүх төрлийн үрэвсэл дарах үйлчилгээтэй бөгөөд жигд хэмийн дулаан энерги нь өвдөлтийг бууруулдаг.